Ардчилсан намын даргад нэр дэвшигчид өнөөдөр /2017.01.23/ Ардчиллын дууч, “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайханы агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
АН-ын дарга нэр дэвшигчид өнөөдөр Баянгол дүүргийн намын гишүүд дэмжигчидтэйгээ 11.00 цагт уулзсан юм.
Нэр дэвшигчдийн хувьд 21 аймгийн намын хорооны гишүүдтэй уулзалт хийж дууссан бөгөөд өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн АН-ын гишүүд, дэмжигчидтэй уулзжээ.
Намын даргад нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид нэгдсэн журмаар хамт сурталчилгаагаа хийж байгаа.
АН-ын даргын сонгуульд орон даяар нэг өдөр буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр болно.
Ш.ОЧ