Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлана

Хуучирсан мэдээ: 2017.01.23-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлана

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль энэ жил болно.

Ерөнхийлөгчийг сонгуультай холбоотой хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьсан ч олонх бүлгийн хуралдаанаараа хэлэлцээд, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхгүйгээр буцаасан.

Олонхийн гаргасан шийдвэртэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн сонгууль хэзээ явуулах вэ гэсэн асуулт хөндөгдөж байгаа юм.

Тэгвэл улс төрийн хүрээнээс сонсогдож буй мэдээгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг энэ долоо хоногт багтаан зарлах гэнэ. Тодруулбал, маргааш буюу энэ сарын 24-ны мягмар гаригт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх ажээ. Мөн пүрэв, баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хоёр асуудлыг хэлэлцэнэ.

Үндсэн хуульд суулгаж өгснөөр Монгол Улсын Ерөнхийлөгчид 45-аас дээш насны хүн өрсөлдөх эрхтэй . Мөн УИХ-д суудалтай нам эвслүүд нэр дэвшүүлэх эрхтэй болдог.

Тэгэхээр энэ долоо хоногт УИХ-ын чуулган болон байнгын хороонс хуралдаанаас Ерөнхийлөгчийн сонгуулийг хэзээ явуулах тов тодорч магадгүй байна.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж