Хордсон иргэдийн цуснаас метилийн спирт илэрчээ

Хуучирсан мэдээ: 2017.01.24-нд нийтлэгдсэн

Хордсон иргэдийн цуснаас метилийн спирт илэрчээ

  • Баянгол дүүргийн II хороонд байрлах “Ногоон төгөл” хотхонд архинд хордсон байж болзошгүй таван хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Тэгвэл архинд хийсэн шинжилгээний хариуг албаныхан өчигдөр урьдчилсан байдлаар танилцууллаа. Иргэдийн цуснаас метилийн спирт илэрчээ. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээлж буйгаар архи, спиртнээс бус шил арчигч “Гайхмаараа” шингэнээс хордсон байх магадлалтай гэж дүгнэжээ.


  • Монголын циркийн урлагт хүнд гарз тохиож, орон нутагт тоглолтоор явж байсан циркчдийн гурав нь авто осолд орж, нас барсан хэрэг өнгөрсөн баасан гаригт /2017.01.20/ гарсан билээ.

Цэл залуугаараа хорвоог орхин одсон циркчдийг өчигдөр нутаглуулжээ. Ослын улмаас алиалагч Н.Баасанжаргал, илбэчин М.Гантулга, жонглёрчин Б.Идэр нар эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан юм.


  • Иргэдийн дунд хамгийн их хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааг худалдаа эрхлэгчид хүссэн үнээрээ зарж борлуулж байгаа талаар www.news.mn сайт сурвалжиллаа. Үүнийг өдөр бүр тэмдэглэж, анзаараад явах боломжгүй ч олон үйлчлүүлэгч лангуу, жижиглэн худалдаа эрхлэгчид импортын барааг аманд орсон үнээрээ зарахаас наагуур байгаа талаар сурвалжлагаараа хөнджээ. Жишээ нь: “Макфа” гоймон E mart худалдааны төвд 1290 төгрөг, Нарантуул захад 1500 төгрөг, Баянхошуунд байрлах “Элбэг март” дэлгүүрт 1200 төгрөг, “Сандэй” худалдааны төвд 2000 төгрөг, “Номин” супермаркетэд 2199 төгрөгөөр худалдаалагдаж байна.


  • Ноён уулын лицензийг хүчингүй болгох шүүх хурал Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж, дахин хойшилжээ. Өчигдрийн шүүх хурлыг хариуцагч тал буюу “Сентерра Гоулд” ХХК-ийн хүсэлтээр дахин хойшлуулсан гэж “Ноён уулаа аваръя” ТББ-ын тэргүүн О.Цэрэннадмид хэлж байна.


  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өчигдөр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар мэдээлэл хийжээ.

Тэрбээр “МАН-ын дарга М.Энхболд “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсад буцааж авахаар боллоо гэсэн худал мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтэд цацагдсан. Бүлгийн хурал дээр “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал яригдаагүй” гэж мэдээллээ.


  • Хөшигийн хөндийд олон улсын шаардлага хангасан нисэх онгоцны буудал баригдаж, ашиглалтад хүлээн авч байгаа ч, хурдны замыг яаралтай барьж дуусгах шаардлагатай болж буй.

Зам тээвэр, хөгжлийн дэд сайдын тайлбарлаж буйгаар хурдны замыг энэ онд багтаан барьж дуусган, 2018 оны эхээр улсын комисс хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Гүйцэтгэгчээр нь Хятадын хөрөнгө оруулалттай компани шалгарчээ.


  • Ардчилсан намын даргад нэр дэвшигчид өнөөдөр /2017.01.23/ Ардчиллын дууч, “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайханы агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

АН-ын дарга нэр дэвшигчид өчигдөр Баянгол дүүргийн намын гишүүд дэмжигчидтэйгээ 11.00 цагт уулзсан юм.

Нэр дэвшигчдийн хувьд 21 аймгийн намын хорооны гишүүдтэй уулзалт хийж дууссан бөгөөд өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн АН-ын гишүүд, дэмжигчидтэй уулзжээ.


  • “Монгол Улс бол нарны эрчим хүчний диваажин” гэж гадны мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл бид цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 2-3 хувийг л сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж байна. Нүүрсний баялагтаа эрдсэн цамаархал, эдийн засгийн нөхцөл байдал гээд олон шалтгаан үүний ард бичигдэх нь гарцаагүй. Тэгвэл 40 жилийн өмнө Америкт нарны цахилгаан станц ашиглалтад орж байсан нь нефтийн хомсдолоос үүдэлтэй. Харин өнөөдөр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, агаар мандал дахь нүүрсхүчлийн хийг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний оролцоо идэвхжиж, энэ бодлогод дэлхийн 150 гаруй улс орон нэгдээд байгаа аж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж