”Сүхбаатар Альянс Тех” эхний тоглолтод хожив

Хуучирсан мэдээ: 2017.01.22-нд нийтлэгдсэн

”Сүхбаатар Альянс Тех” эхний тоглолтод хожив

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний плей-оффын тоглолтууд өнгөрөгч долоо хоногт орон нутагт эхэлсэн. Плей-оффын удаах тоглолтууд Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгорт үргэлжилж байна. 

Өчигдөр Улаанбаатар хотноо зүүн бүсийн "Сүхбаатар Альянс Тех", "Дундговь аймаг" багуудын тоглолт болсон. Энэхүү тоглолтод "Сүхбаатар Альянс Тех" өрсөлдөгчөө 103:82 онооны харьцаагаар хожлоо. "Сүхбаатар Альянс Тех" хоёр, "Дундговь аймаг" гуравдугаар байраар шалгарсан юм.

ЦУВРАЛ:

01.21 – Сүхбаатар Альянс Тех – Дундговь аймаг – 103:82

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж