Аргентины ерөнхийлөгч Бразильд айлчилна

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Аргентины ерөнхийлөгч Бразильд айлчилна

Бразилийн Ерөнхийлөгч Дилма Рузеф Аргентины Ерөнхийлөгч Кристина Киршниртэй маргааш уулзаж, хоёр орны хамтын ажиллагааг хэрхэн ахиулж, шинэ шатанд хүргэх талаар хэлэлцэх гэж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Рузефийг Аргентинд айлчлах үеэр талууд Бразиль, Аргентины Бизнесийн зөвлөлийг байгуулсан бөгөөд уг зөвлөлийн 31 гишүүд Бразильд анх удаа цугларч, уулзах гэж байгаа ажээ. Хоёр орон олон улсын зах зээлд нэвтрэхийн тулд шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төлөө ижил төстэй стратеги боловсруулан, харилцан ашиг сонирхол нэгдэж, хамтран ажиллах зорилготойгоор уг бизнесийн зөвлөлийг байгуулсан байна.

Хоёр орны ерөнхийлөгчид энэ удаагийн уулзалтын үеэр цөм, батлан хамгаалах, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, тээвэр, үйлдвэрлэлийн салбарт нэгдсэн, уялдаатай механизмыг хэрхэн бүрдүүлэх талаар санал солилцох юм. Бразиль, Аргентин улсууд өнгөрсөн 2010 оны байдлаар 33 тэрбум ам.долларын худалдаа хийсэн бол 2011 оны эхний хагаст дээрх үзүүлэлт 27 хувиар өсчээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж