Ерөнхийлөгчийн албаа залгамжлагчдаа шилжүүлсэн Барак Обама цаашид нийслэл Вашингтонд 5,3 сая ам.доллараар үнэлэгдсэн байшинд төвхнөх гэнэ. Төрийн тэргүүний үүргээ хэнд өгөх нь тодорхойгүй ч, цаг хугацааны хувьд бүгд тодорхой байсан учраас Обамагийн гэр бүл 2016 оны тавдугаар сард энэ байшинг сонгожээ. Пенсильванийн өргөн чөлөөнөөс холгүй орших энэ тансаг зэрэглэлийн байшин 1928 онд баригдсан, 762 кв.метр талбайтай, найман унтлагын өрөөтэй аж. Тэд бага охин Сашагаа ахлах сургуулиа төгсөх хүртэл Вашингтонд амьдрахаар төлөвлөсөн гэнэ.
С.ЦЭЛМЭГ