Экс ажилтан нь “Prada Japan” компанийг шүүхэд өглөө

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Экс ажилтан нь “Prada Japan” компанийг шүүхэд өглөө

“Prada Japan” компаний экс ажилтан Италийн загварын компаний Япон дахь салбар өөрийг нь “царай муутай” гэсэн шалтгаар хууль бусаар ажлаас халсан хэмээн даваа гаригт шүүхэд өгсөн талаар “Agence-France Pressе” агентлаг мэдээллээ. Rina Bovrisse 36 настай бөгөөд өмнө нь тус компаниас халагдсан өөр хоёр ажилтантай нийлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тавдугаар сарын арван дөрвөнд шүүх хурал болох ба шүүхээс өөрийн талд шийдвэр гаргуулахыг зорьж байна. Тэрээр өмнө нь шүүхээс гадуур компанитайгаа зохицон асуудлыг шийдвэрлэх гэж оролдсон авч амжилтанд хүрээгүй.
Зураг: Rina Bovrisse

“Би энд ажлын байран дээрх шударга бус байдлын золиос болсон Япон эмэгтэйчүүдийг төлөөлж байна. Би энэ улсад хайртай. Би Япон хүн, ажилчин эмэгтэй хүн гэдгээрээ бахархдаг. Гагцхүү Японд ажлын байр нь эмэгтэй хүний хувьд хилийн чанадынх шиг таатай бус байна. Хэрвээ энэ асуудлыг одооноос хэлэлцэж эхэлбэл манай үеийнхэн энэ асуудлыг шийдвэрлэж чадна” гэж тэр ярьсан. Bovrisse Франц хүнтэй суусан Япон эмэгтэй бөгөөд “Prada Japan” компани олон эмэгтэй ажилтнаа “хөгшин, царай муутай, бүдүүн, хэлбэргүй биетэй, муухай шүдтэй, царайлаг бус” зэрэг шалтгуудаар ажлаас нь халж байсан гэж ярьсан.  Мөн хүний нөөцийн ажилтан нь түүнийг “Prada-гын ажилтан шиг харагдахын тулд” үсний стилээ өөрчилж, жингээ хас гэж хэлж байсан. “Тэр намайг царай муутайгаас ичиж байна гэж хэлсэн” гэж хэлэхдээ Bovrisse уйлж байв. “Prada Japan” компани энэ талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж