Замын цагдаагийн албаны мэдээлснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуу жолоочийн тоо нэмэгджээ. Бямба, ням гаригт нийт 103 согтуу жолоочийг саатуулсан байна. Энэ хугацаанд Замын цагдаагийн албанд 694 дуудлага ирснээс гэмт хэргийн шинжтэй 15 мэдээллийг бүртгэжээ.
Амралтын өдрүүдэд нийслэлд зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алдаж, 23 хүн гэмтжээ. Тэдний дөрөв нь бага насны хүүхэд байсан гэв.
Дашрамд мэдээлэхэд, өнгөрсн долоо хоногийн ажлын өдрүүдэд буу архи худалдаалахыг хориглосон гурав хоногт /2017.01.17-20/ Замын цагдаагийн албанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 56.8 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож гаргасан осол 83.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан юм.
Б.ЗАЯА