”Сэлэнгэпресс”-ын тааруухан улирал үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2017.01.22-нд нийтлэгдсэн

”Сэлэнгэпресс”-ын тааруухан улирал үргэлжилсээр

МХБХ-оос зохион байгуулдаг футзалын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "Пепси лиг"-ийн 5-р тойргоос улиралын анхны оноогоо авах зорилготой байсан "Сэлэнгэпресс" дахин хожигдлоо.

Лигийн эхний гурван тоглолтоос нэг ч оноо аваагүй нь "Сэлэнгэпресс" клубын түүхэнд байгаагүй муу эхлэл болоод байлаа. Тиймдээ ч энэ тойргоос лигийн анхны оноогоо авахыг хүсч байгааг тойргийн өмнөх хэвлэлийн бага хурал дээр дасгалжуулагч Б.Чин-Оргил мэдэгдээд байсан юм. Харин тэдний өрсөлдөгч "Атлетик 220" өмнө нь "Контенинталь" нэрээр "Сэлэнгэперсс"-тэй футзалын лигт хоёр удаа учраа таарахдаа хоёуланд нь хожсон гэсэн эерэг үзүүлэлттэй байв. Тоглолтын эхний хагаст "Сэлэнгэпресс" 2:4-өөр илүүрхэж байсан ч шийдвэрлэхийн үеийн төгсгөлийг муу хийж, үндсэн цагт 9:7-оор хожигдлоо. Тус тоглолтод "Атлетик 220" клубээс Б.Цогтбаатар, "Сэлэнгэпресс"-ээс Б.Мөнхболд тус бур таван гоолыг оруулсан сонирхолтой тохиолдол гарлаа. Гэхдээ багаа хожилд хүргэсэн Б.Цогтбаатар тоглолтын шилдэгээр нэрлэгдлээ. Энэхүү гал гарсан тоглолтыг МХБХ-ны 1 болон ОУХБХ-ны зэрэглэлтэй шүүгч Б.Хаш-Эрдэнээр ахлуулсан Э.Нямсайхан /туслах/, Н.Оргилбаяр /3-р шүүгч/, Б.Логьшир /цагчин шүүгч/ шүүгчдийн баг шүүн явууллаа.

ЭХ СУРВАЛЖ: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж