”Хоромхон” тэргүүлэгчдийн эгнээндээ үлдлээ

Хуучирсан мэдээ: 2017.01.22-нд нийтлэгдсэн

”Хоромхон” тэргүүлэгчдийн эгнээндээ үлдлээ

МХБХ-оос зохион байгуулдаг футзалын хамгийн том тэмцээн Пепси лигийн 5-р тойргийн сүүлийн тоглолт "Гоёо", "Хоромхон" багуудын хооронд өрнөлөө.

Футзалын УАШТ-ээс Пепси лигийн эрхээ аван оролцож буй "Гоёо", өнгөрсөн улиралын хүрэл медальт "Хоромхон" клубууд анх удаа учраа таарч байгаа нь энэ байлаа. Энэхүү тоглолтод "Гоёо" хожих юм бол "Хоромхон"-той ижил есөн оноотой болж хоорондын тоглолтоор дээр нь бичигдэх боломж бүрдээд байв. Гэхдээ "Хоромхон"-ы залуус тийм боломжыг олгосонгүй. Эхний хагаст 1:3-аар илүүрэхсэн "Хоромхон" үндсэн цагт 3:6-аар өрсөлдөгчөө буулган авлаа. "Хоромхон" клубээс А.Улсболд гурван гоол оруулж тоглолтын шилдэгээр нэрлэгдлээ. Тийнхүү С.Пүрэвсүх дасгалжуулагчтай "Хоромхон" 12 оноотой болж "Унаганууд", "Дэрэн" багуудын хамтаар тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна. Тус тоглолтыг МХБХ-ы 1 болон ОУХБХ-ны зэрэглэлтэй шүүгч Б.Хаш-Эрдэнээр ахлуулсан Н.Батбилэг /туслах/, Н.Оргилбаяр /3-р шүүгч/, Ц.Алтангадас /цагчин шүүгч/ нар шүүн явууллаа.

ЭХ СУРВАЛЖ: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж