“Архангай Алтан Дорнодын дайчид” дахин хожлоо

Хуучирсан мэдээ: 2017.01.22-нд нийтлэгдсэн

“Архангай Алтан Дорнодын дайчид” дахин хожлоо

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний плей-оффын тоглолтууд орон нутагт үргэлжилж байна. Өнөөдөр /2017.01.22/ баруун бүсээс шалгарсан “Баянхонгор мазаалай”, “Архангай Алтан Дорнодын дайчид” багуудын хоёр дахь тоглолт Баянхонгор аймагт боллоо. Энэхүү тоглолт 104:79 онооны харьцаагаар “Архангай Алтан Дорнодын дайчид”-ын ялалтаар өндөрлөлөө. Эхний тоглолтод өөрийн талбайдаа 110:110 онооны харьцаагаар өрсөлдөгчөө хожсон Архангайн залуус өнөөдөр итгэл төгс ялалтыг авлаа. Одоо тэдэнд хагас шигшээд үлдэхэд ганцхан хожил үлдлээ.

ЦУВРАЛ:

  • 01.20 – “Баянхонгор мазаалай" – “Архангай Алтан Дорнод дайчид” 110:111
  • 01.22 – “Баянхонгор мазаалай" – “Архангай Алтан Дорнод дайчид” 79:104

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж