Японы нийслэл Токио хотноо болж буй мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн /Хацү башё/ өнөөдөр өндөрлөнө. Башёг тэргүүлж байгаа озэки Кисэносато өчигдрийн барилдаанд Ичиноёжо А.Ичинноровыг давсан бол их аварга Хакүхо М.Даваажаргал Таканойва А.Баасандоржид дийлдлээ. Ингээд башёг өндөрлөхөөс нэг хоногийн өмнө озэки Кисэносато 13 даваагаар түрүүлэх боломжтой болсон бол Хакүхо 11 даваа, гурван унаатй боллоо. Хакүхогийн хувьд ганцаараа тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байсан юм.
Өнөөдөр Хакүхо, Кисэносато нар барилдана.
Ч.БОЛ