Р.Фрийдланд зэс 19 мянган ам.доллар хүрнэ гэв

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Р.Фрийдланд зэс 19 мянган ам.доллар хүрнэ гэв

Гол, гол түүхий эдийн үнэ ханшийн мэдээллийг багцлан хүргэж байна.

Газрын тос: Лхагва гаригт АНУ-ын газрын тосны нийлүүлэлт багассан, шатахууны хэрэглээ таван жилд байгаагүй ихээр өссөнөөс үүдэн нефтийн ханш өсч нэг баррель нь 86 ам.доллар болжээ.
АНУ-ын Эрчим хүчний Яамны мэдээллээс үзэхэд нефтийн нөөц 2.2 сая баррелиар багассан байна. Bloomberg агентлагаас шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар тэд нефтийн нийлүүлэлт 1.3 сая баррелиар өснө гэж таамаглаж байсан юм.
Шатахууны хэрэглээ 4-р сарын 9-ны өдрийн байдлаар 1.3 хувь өсч, энэ нь 2004 оны 8-р сараас хойш хамгийн их өссөн үзүүлэлт юм.  
Зэс: Дэлхийн эдийн засгийн өсөлт хурдасч, түүний дотор дэлхийн зэсийн 40 хувийг хэрэглэдэг Хятадын эдийн засаг 2010 оны 1-р улиралд 11.9 хувь өссөнөөс үүдэн Пүрэв гаригт нэг тонн зэсийн үнэ түрүүчийн 7 хоногийнхоос 20.9 ам.доллароор өсч, 7,982.9 ам.доллар болов.
Чилид болсон зэс үйлдвэрлэгчдийн уулзалтын үеэр Р.Фридланд нэг тонн зэс 19,000 ам.долларт хүрч болох талтай, учир нь сүүлийн үед ихээр үйлдвэрлэх болсон цахилгаан хэрэгслүүд зэс их шаарддаг гэв. Мөн тэрээр 40 км үргэлжилж болох Оюу Толгойн орд дэлхийн хамгийн том зэсийн орд болно гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв.  
Алт: Грекийн Засгийн Газрын өрийн асуудлыг нааштайгаар шийдэхээр Европын Холбооны орнууд тохиролцсон боловч, энэ орны өрийн байдал хэцүүдэж магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэн евро, гол гол валютад итгэх ерөнхий итгэл буурснаас үүдэн алтны ханш Пүрэв гаригт өсч, долоо хоногийн өсөлт нь 0.43 хувь болов.
Мөнгө: Компьютерын цахилгаан сэлгэгч, залгуур, зай хураагуурт голдуу хэрэглэдэг мөнгөний ханш Лондонгийн Металлын Биржид Пүрэв гаригт нэг унци нь 18.43 ам.долларт хүрэв. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс 1.21 хувь өссөн үзүүлэлт юм.
Ингэж өсөхөд дэлхийн аж үйлдвэрлэл өсч байгаа, металл, алтны ханш өссөн нь нөлөөлөв. 

Түүхий эд

04.08

04.15

Хувь

Газрын тос WTI

86.13

85.51

-0.72

Алт

1155.3

1160.3

0.43

Мөнгө

18.21

18.43

1.21

 Зэс

7962

7982.9

0.26

Гол гол валютын ханш

 

04.08

04.15

Хувь

USD/JPY

93.56

92.62

-1.00

GBP/USD

1.532

1.543

0.73

EUR/USD

1.341

1.355

1.04

USD/MNT

1372.3

1401.47

2.13

EUR/MNT

1826.39

1905.09

4.31

Дүгнэлт: Хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2010 онд 5.2 хувь, 2011 онд 5.8 хувьтай байхаар төсөөлж байгаа. Дэлхийн банкны илтгэлд санхүү, эдийн засгийн хямралын хүнд үе ард хоцорч дэлхийн глобал эдийн засаг сэргэлтийн замд нэгэнт орлоо хэмээн дурджээ. Хэдий тийм боловч эдийн засгийн сэргэлт хэврэг буюу эмзэг байгаа бөгөөд 2010 оны хоёрдугаар хагаст эдийн засгийн өсөлт удаашрах хандлага ажиглагдаж болзошгүй юм. Учир нь зах зээлд нийлүүлж буй мөнгөний болон хөрөнгө оруулалтын хэмжээ хямралыг даван туулах зориулалттай хийж байсан үеийнхээс багасч болзошгүй бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болох юм. Дэлхийн эдийн засаг сэргэж байгаа хэдий ч цаашид ажилгүйдлийн төвшин өндөр, ажил эрхлэлтийн өсөлтийн хурд бага хэвээр байхаар байна. Эдийн засгийн сэргэлтийн цаашдын хандлага өрхийн хэрэглээ болон бизнесийн салбарын эрэлтийн өсөлтөөс хамаарах юм гэж Монголын хөрөнгийн биржээс манайд мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж