Англикан шашны хамбууд христийнхэнд “нүүрстөрөгчийн мацаг” санал болгов

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Англикан шашны хамбууд христийнхэнд “нүүрстөрөгчийн мацаг” санал болгов

Англикан шашны хамбууд Их мацаг барилтын үеэр хүрээлэн буй орчны
хамгаалалтад хувь нэмрээ оруулахыг уриалан эрчим хүчний хэмнэлт гаргахыг
христианчуудад уриалав. Шашны тэргүүн нар сүсэгтэн олноо ядаж нэг
өдрийн турш гар утас хэрэглэхгүй эсвэл плеер тоглуулахгүйгээр агаар
мандалд хаягдах нүүрс хүчлийн хэмжээг бууруулахыг гуйлаа. Лондоны хамба
Ричард Чартрс “нүүрс хүчлийн мацаг” барьж байх нь бурханд хайраа
илэрхийлсэн хэрэг гэж хэлэв. Тэрээр 2007 онд сүсэгтэн олноо нэг жилийн
турш нисэх онгоцоор явахгүй байхыг уриалж байлаа. Энэ жил католикуудын 
Их мацаг хоёрдугаар сарын 17-ны “үнсэн” гэдэг тодотголтой  лхагва гаригт
эхэлсэн байна. Орчин үеийн протестантууд болон англикан шашныхан мацаг
барилтыг хувь хүнийх гэж үзэн тамхи татахгүй байх, кино үзэхгүй
өнгөрөөхийг ч түүнд хамруулдаг.


2010-02-21

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж