Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалаар “Тэтгэврийн тогтоолт, олголтын аян”-ыг нэгдүгээр сарын 16-наас 2 дугаар сарын 17 хүртэлх хугацаанд зохин байгуулж байна.
Аяны хүрээнд Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авч буй нийт иргэдийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч буй тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг баталгаажуулах, үр дүнг эргэн мэдээлэх, тэтгэвэр, тэтгэмж авагч иргэдээс гаргасан өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн аяны хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын тогтоолт, сунгалтаар нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авагчдын хувийн хэрэгт давхар үзлэг хийж байгаа юм. Тус аянаар аймгийн хэмжээнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авдаг 12472, эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын 1560 хувийн хэргийг хамарсан үзлэг хийгдэх ба нийт хувийн хэргийн 30 хүртэл хувийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас хяналт хийх бөгөөд хуучирсан хувийн хэргийг шинэчлэх ажлыг давхар гүйцэтгэн ажиллах юм.
ЭХ СУРВАЛЖ: TOV.GOV.MN