Францад автомат жолоодлоготой автобус туршиж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.25-нд нийтлэгдсэн

Францад автомат жолоодлоготой автобус туршиж эхэлжээ

Автомат жолоодлого бүхий автомашины хөгжүүлэлт үйлдвэрлэл хурдацтай хөгжиж, Америк, Англи зэрэг орнууд эдгээр автомашинуудыг туршилтаар замын хөдөлгөөнд оролцуулан, дүрэм журмаа хүртэл боловсруулж эхлээд байгаа билээ.

Тэгвэл эдгээр орны тоонд Франц мөн нэмэгдэж байна. Тус улсын нийслэл Парис хотод автомат жолоодлоготой автомашины хэрэглээг туршиж эхэлжээ.

Тус улсын Easymile компанийн бүтээсэн EZ10 загварын автомат жолоодлого бүхий бага оврын автобус нь Парис хотын гол хоёр галт тэрэгний зогсоол хооронд зорчигч тээвэрлэн, замын хөдөлгөөнд оролцож эхэлжээ.

Зургаан хүний суудалтай, камер болон GPS-ээр тоноглогдсон энэхүү автобусыг дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл ийнхүү туршилтаар үйлчилгээнд явуулахаар болсон байна.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж