Кисэносатогийн ёкозүнагийн ёслол 27-нд болно

Хуучирсан мэдээ: 2017.01.25-нд нийтлэгдсэн

Кисэносатогийн ёкозүнагийн ёслол 27-нд болно

Японы сүмогийн холбооны Удирдах зөвлөл өнөөдөр /2017.01.27/ хуралдаж, озэки Кисэносатод ёкозүна цол олгохоор шийдвэрлэлээ.  

Ёкозүнагийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг тэд санал нэгтэйгээр дэмжсэн байна.

Кисэносатогийн ёкозүна цолны ёслол нэгдүгээр сарын 27-нд Токио хотын төв дэх Мейжи сүмд болохоор товлогджээ.

Сүмогийн дэвжээнээ 19 жилийн дараа төрсөн япон аварга ёкозүнагийн ёслолоо Үнрюү хэлбэрээр хийхээр сонгож, дэвжээний оякатагийн тусламжтайгаар ёслолдоо бэлтгэж эхэлсэн гэнэ.

Ёкозүнагийн дохё-ири буюу дэвжээний ёслолыг Үнрюү, Ширанүи гэх сүмогийн эртний түүхэн дэх аваргуудын нэрээр нэрлэгдсэн хоёр хэлбэрээр хийдэг. Сүмогийн дэвжээнд төрж гарсан аваргуудын ихэнх нь 10 дахь ёкозүна Үнрюүгийн хэв маягийн ёслолыг сонгосон байдаг ажээ. 

 — 72 ДАХЬ ЁКОЗҮНА КИСЭНОСАТОГИЙН АМЖИЛТУУД
 

  • Таканохана аваргаас хойш хоёр башё дараалж 13 давсан анхны япон бөх

  • Таканоханагаас хойш гурван башёд 38 давсан анхны япон бөх

  • Таканоханагаас хойш гурван башё дараалан 12-оос дээш давсан анхны япон бөх

  • Таканоханагаас хойш 10 башё дараалан 10-аас давсан анхны япон бөх

  • Ваканоханагаас хойш жилийн туршид хамгийн олон даваа авсан анхны япон бөх

  • Таканоханагаас хойш сүүлийн 90 барилдааныхаа 74-т нь давсан анхны япон бөх

  • Таканоханагаас хойш сүүлийн зургаан башёд таван удаа 12-оос давсан анхны япон бөх

  • Ваканохана аваргаас хойшхи анхны япон ёкозүна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж