Dell брэндийн шинэ бүтээгдхүүнүүд өнгөрсөн жилүүдийн амжилтаасаа ч илүү амжилтыг CES 2017 үзэсгэлэнгийн үеэр гаргалаа. Зөвхөн CES 2017 үзэсгэлэнгээр ч зогсохгүй Dell брэндийн зах зээлд эзлэх хувь сүүлийн 15 улиралын хувьд бусад үйлдвэрлэгчидтэй харьцуулахад хамгийн өндөр өсөлттэй байгаа бөгөөд энэ жилийн үзэсгэлэнд олон шинэлэг бүтээгдхүүнээр хэрэглэгчиддээ танилцууллаа. Ингээд та бүхэндээ Dell-ийн онцлох бүтээгдэхүүнүүдээс танилцуулья.
Dell Canvas
2014 оноос Dell-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг энэхүү бүтээгдэхүүн дээр нилээдгүй хугацааг зарцуулсаны эцэст энэ онд танилцууллаа. Хэдийгээр олон нийтэд зарлаагүй ч Canvas-ын талаарх шуум аль хэдийнээ тархаж контент хөгжүүлэгч, дизайнеруудуудын дунд хүлээлт үүсгээд байсан бөгөөд Adobe, Autodesk, AVID, Dassault, Solid Works болон Microsoft гэх мэт бүх төрлийн мэргэжлийн программуудыг дэмжиж ажиллах юм.
Мэргэжлийн программ дээр ажиллаж буй хэрэглэгч гар, ухаалаг үзэг болон dial ашиглан илүү өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой бөгөөд энэ оны 3 дугаар сарын сүүлээр худалдааанд гарах юм.
Ямар ч “утас” хэрэглэх шааардлагагүй, Dell Latitude 7285
Компьютер үйлдвэрлэгчид маш олон жилийн турш утасгүй технологийг хөгжүүлж ирсэн ч Wireless Charging” болон “Gigabit wireless Ethernet” буюу өндөр хурдны утасгүй интернэт зэрэг нь хангалттай сайн шийдэгдээгүй. Харин 2017 оны хувьд утасгүй технологийн хувьд илүү шинэлэг болж хэрэглэгчдэд хүрж байгаа бөгөөд үүний хамгийн онцлох жишээ бол яалт ч үгүй Dell-ийн Latitude 7285 загвар юм. Энэхүү зөөврийн компьютер нь WiGig технологийг ашигласан хамгийн анхны бүрэн “wireless” буюу утасгүй компьютер болж байна.
Latitude 7285 ын хувьд 12 инчийн таблет загвар бөгөөд WiGig –ыг ашиглан Dell-ийн утасгүй дэлгэцтэй холбогдох бөгөөд WiTricity-гийн технологийг утасгүй цэнэглэх технолoгийг өөр дээрээ агуулсан тул компьютераа цэнэглэхийн тулд зориулалтийн тавиур дээр тавиад л ажиллааа хийж болно. CES 2017-ийн зөөврийн компьютерүүдаас харaхад үүнийг л зөөврийн компьютерийн шинэ эрин үе гэж нэрлэж болoхоор байлаа. Уг бүтээгдэхүүн нь ирэх 5 сард болох DELL EMC World форумын үеэр албан ёсоор худалдаанд гарах юм байна.
Dell XPS 13 2-in-1 and updated XPS 15
CES-ийн хамгийн шилдэг гэгддэг Dell –ийн XPS бренд мөн адил шинэ бүтээгдэхүүн, шинэ Intel –ийн 7 дугаар үеийн CPU-ээр тоноглогдсон шинэ бизнес ангилалын найдвартай ажиллагаа, нууцлал болон гайхалтай загвар дизайн бүхий XPS загваруудаа толилууллаа. Dell XPS 13 нь зах зээл дээрх хамгийн шилдэг гэгддэг.
Шинээр худалдаанд гарч буй XPS 13 таблет болдог энэхүү загвар нь ердийн XPS-үүдийн адил хүрээгүй дэлгэцтэй, хамгийн сүүлийн үеийн i7 процессороор тоноглогдсон байх бөгөөд хөргөлтөө сэнсгүйгээр шийдсэн учир илүү нимгэн, илүү дуу чимээ багатай болсон. Мөн Intel VPro CPU болон Dell BIOS технологуудтай учир томоохон байгуулагуудад ашиглахад нууцлал, ашиглалт зэрэгт санаа зовох асуудалгуй болсон байна. XPS 15-ийын хувьд маш нимгэн хэдий ч хамгийн сүүлийн үеийн NVIDIA GTX 10 серийн график карттай болсноор ямар тоглоомын зориулалттай компьютерүүдаас дутахааргүй хүчирхэг болж чадлаа.
Шинэ XPS 27 бүгдийг нэг дор багтаасан ширээний компьютер
Энэ жил зөөврийн компьютераас гадна трэнд болж буй бүтээгдэхүүн бол яах аргагүй “All In One” буюу өөр дээрээ бүхнийг багтаасан ширээний компьютерууд байлаа. Dell-ийн хувьд XPS брэндийн шинж чанарыг агуулсан хүрээгүй (Infinity Edge Display) 4К, 100 хувийн Adobe RGB өнгөх ялгах мэдрэгчтэй дэлгэцтэй, Грэммийн шагналт хөгжмийн зохиолч Жак Жосеф Пүйгтэй хамтран зохион бүтээсэн 500 ваттын хүчтэй 10 ширхэг төгс дугаралт бүхий чанга яригч, 7 дугаар үеийн Intel CPU тэй “XPS 27 AIO” загварыг танилцууллаа.
XPS 27 AIO загвар нь одоогоор дэлхийн хамгийн хүчирхэг дуугаралттай комьпютер болж байгаа юм.
Дэлхийн хамгийн анхны 8K Dell UltraSharp дэлгэц
Dell брэндийн хувьд компьютерийн дэлгэцийн борлуулалтаараа дэлхийд 1-т ордог бөгөөд жил бүр хамгийн шинэлэг технологи бүхий дэлгэцүүдийг хэрэглэгчиддээ хүргэдэг. Энэ жил дэлхийн хамгийн анхны 8К дэлгэцийг олон нийтэд танилцуулсан.
Шинэ 8К нягтаршилтай дэлгэц нь 1 тэрбүм 100%-ын Adobe RGB болон sRGB өнгө ялгах бөгөөд 33 сая ширхэг пикселтэй бөгөөд энэ нь 4 ширхэг 4К дэлгэцийг нийлүүлсэнтэй тэнцэх юм. Мөн энэхүү дэлгэцийн тусламжтайгаар хэрэглэгч 4 ширхэг 4К дэлгэцийг нэг дор харах боломжтой. Энэ нь ердийн хэрэглэгчид тийм ч чухал биш. Гэхдээ дизайнерууд, мэргэжлийн зурагчид, архитекторууд, контент үйлдвэрлэгчдийн ажлыг дэмжиж ажиллахын тулд график карт үйлдвэрлэгчид нилээдгүй шаргуу ажиллах хэрэгтэй болж байна.
Дүгнэлт:
Дэллийн хувьд маш олон төрөлд шилдэг нь гэдгээ CES 2017 –д дахин баталж чадсан жил боллоо. Тун удахгүй хэрэглэгчдийн гар дээр хүрэх энэхүү бүтээгдэхүүнүүдээ хүргэх болно.
Dell брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ албан ёсоор хүргэж буй PC mall сүлжээ дэлгүүрээр тун удахгүй Монголын хэрэглэгчиддээ эдгээр шилдэг шагналын эзэн болсон бүтээгдэхүүнүүдийг хүргэх болно.
Dell Technologies компанийн албан ёсны дистрибьютер Саммит Компьютер Технологи компани