Хүнсний ногооны хальс, хоолны үлдэгдэл, өндөгний хальс зэрэг айл бүрийн гал тогооноос гардаг их хэмжээний хаягдлыг ашигтай бүтээгдэхүүн болгох гайхалтай төхөөрөмжийг бүтээжээ.
Zera нэртэй энэхүү хогийн сав нь таны хаягсан хог хаягдлыг ямар ч үнэр ялгаруулахгүйгээр нунтаг бордоо болгон боловсруулах аж. HEPA хүрээ болон карбон шүүлтүүртэй учраас хог хаягдлын муудсан үнэр үнэртэнэ гэж санаа зовох хэрэггүй. Харин та боловсруулж эхлэх товчийг дарснаар 24 цагийн дотор таны хог хаягдал ашигтай нунтаг бордоо болж хувирна. Уг бордоог та тасалгааны цэцгүүдээ бордох болон бусад тарьж ургуулж буй ургамлуудаа бордоход ашиглаж болох юм.
Үнэ нь 999 ам.доллар аж.
Т.МӨНХ