“Үндэсний лиг”-ийн тоглолтууд СТО-д болно

Хуучирсан мэдээ: 2017.01.25-нд нийтлэгдсэн

“Үндэсний лиг”-ийн тоглолтууд СТО-д болно

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний плей-оффын тоглолтууд үргэлжилж байна. Плей-оффт шалгарсан багуудын эхний тоглолт орон нутаг болон Улаанбаатар хотноо болсон. Тэгвэл цувралын ээлжит тоглолтууд өнөөдрөөс эхлэн Спортын төв ордонд хуваарийн дагуу болох аж. Өнөөдөр эмэгтэй нэг, эрэгтэй хоёр тоглолт болно.

Зүүн бүсийн "Сүхбаатар Альянс Тех", "Дундговь аймаг" багуудын хоёр дахь тоглолт 18.30 цагаас болно. Хоёр багийн эхний тоглолтод "Сүхбаатар Альянс Тех" хожиж, цувралыг 1:0-оор тэргүүлж эхэлсэн. Тэгвэл баруун бүсийн "Ховд Алтайн аргаль", "Хөвсгөл нэг үе" хоёр дахь тоглолтоо хийхээр болжээ. Хоёр багийн эхний тоглолт өнгөрсөн долоо хоногт болоход "Ховд Алтайн аргаль" хожсон юм. Багуудын хувьд түрүүлж гурав хожсон нь хагас шигшээд үлдэнэ.

ХУВААРЬ: 2017.01.25

  • 17.00 – Хөвсгөл нэг үе ШУТИС – Дорноговь Таван дохио /эмэгтэй/
  • 18.30 – “Дундговь” – “Сүхбаатар Альянс Тех”
  • 20.00 – “Хөвсгөл нэг үе” – “Ховд Алтайн аргаль”

ЦУВРАЛ -1:

  • 01.21 – "Сүхбаатар Альянс Тех" – "Дундговь аймаг" – 103:82 /Улаанбаатар/
  • 01.21 – "Ховд Алтайн аргаль" – "Хөвсгөл нэг үе" 95:93 /Улаанбаатар/

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж