Монгол даалин урлалыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүлэхээр зорьж буй тухайгаа албаны хүмүүс өнөөдөр /2017.01.25/ мэдээллээ. Богд хааны хэрэглэж байсан даалинг дөрөв дахин томсгож, 225х88 см хэмжээтэй болгон томруулж урлах гэнэ. Энэхүү даалиндаа хамгийн олон хүний учиг шингээх бөгөөд хамгийн том даалин гэсэн төрлөөр Геннесийн номд бүртгүүлэхийг зорилгоо болгосон гэнэ.
Даалинг урлах ажлыг “Хатгамаллах урлагийн гайхамшиг” үзэсгэлэнгийн үеэр эхлүүлэх гэнэ. Үзэсгэлэнг энэ сарын 27-нд Богд хааны ордон музейд нээх юм байна.
Д.ЦЭЦ