АНУ-ын теннсичид хагас шигшээд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2017.01.24-нд нийтлэгдсэн

АНУ-ын теннсичид хагас шигшээд өрсөлдөнө

Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох “Австралийн нээлттэй тэмцээн” Мельбурн хотноо үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймын эхний тоглолтууд болж, хагас шигшээд өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорлоо. Одоогоор АНУ-ын хоёр теннисчин өрсөлдөгчөө хожин, шилдэг дөрөвт багтаад байна.

Шөвгийн наймд АНУ-ын Винус Уильямс, ОХУ-ын А.Павлюченкова нарын шилдэг теннисчид оноолт таараад байсан. Уг тоглолтод Винус өрсөлдөгчөө 6:4, 7:6-аар хожин хагас шигшээд өрсөлдөх эрхтэй боллоо. Энэ жил 37 настай Винус “Австралийн нээлттэй тэмцээн”-д түрүүлж үзээгүй бөгөөд 2003 онд дэд аваргаар шалгарч байжээ. Тэгвэл түүний өрсөлдөгч нутгийн теннисчин К.Вандевеге юм. АНУ-ын залуу од шөвгийн наймд тэмцээнийг тэргүүлэн тоглосон, дэлхийн тэргүүн теннисчин Германы А.Керберийг хожсон юм. Ийнхүү энэ оны анхны “Их дуулга”-ын хагас шигшээд АНУ-ын теннисчид тоглохоор шалгараад байна.

Энэ жил 37 настай АНУ-ын нэрт теннисчин Винус Уильямс 2003 онд

АНУ-ын залуу од К.Вандевеге дэлхийн манлай теннисчин Керберийг хожиж, шөвгийн наймд үлдээд байсан юм. Тэгвэл тэр Испаний Мугурузаг төвөггүйхэн хожиж, хагас шигшээд үлдлээ. 2017.01.24

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймын үлдсэн тоглолт өнөөдөр болж, шилдэг дөрөв бүрэн тодорно.

Энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээний шагналын нийт сан 50 сая австрали доллар /ойролцоогоор 29,4 сая фунт/ болсон нь өнгөрсөн жилийнхээс 14 хувиар өссөн дүн  юм. Ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчин 3,7 сая австрали доллар халааслах бол нэг ялалт авч, 64-д үлдсэн теннисчин 50 мянган австрали долларын шагнал хүртэж байна.

Австралийн нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 29-д өндөрлөнө.  

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж