Холливудын жүжигчин Мэл Гибсоны гэр бүл шинэ хүнээ угтан авчээ. Хоёр жил гаруй хугацаанд дотно харилцаатай байгаа ч хуримлаж амжаагүй яваа Мэл Гибсон, Росалинд Росс нар хүүтэй болсон гэнэ. Росалинд өнгөрсөн баасан гаригт амаржсан бөгөөд хүүдээ Ларс Жерард Гибсон гэх нэр хайрлажээ.
Өдгөө 61 настай Мэл Гибсон ийнхүү есөн хүүхдийн аав болж байгаа ч 27 настай найз бүсгүй Росалиндынх нь анхны хүүхэд ажээ. Росалинд нь Мэл Гибсоны ууган охин Ханнагаас 10 насаар дүү гэнэ.
С.ЦЭЛМЭГ