Увс аймгийн ЗДТГазар, Хилийн 0245-р анги, Улаангом, Түргэн, Сагил, Давст сумдын удирдлагууд ОХУ-ын Тува улсын Өвөр хошууны удирдлагуудтай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
Өвөр хошууны захиргааны дарга Ооржак Аржаан Никифоровичоор ахлуулсан ажлын хэсэгт эдийн засаг, хууль эрхзүй, нийгмийн халамж, нийгмийн бодлого, боловсрол, соёл, хилийн бүсийн асуудал хариуцсан орлогч дарга нар Улаангом суманд хүрэлцэн ирж ажиллалаа. Улаангом, Түргэн, Сагил, Давст сумдын төлөөллүүдээс Өвөр хошуутай 2017 онд хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгах саналаа дэвшүүлж, төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Уулзалтаар боловсрол, соёл, урлаг, биеийн тамирын салбарт хамтран ажиллах, жижиг дунд үйлдвэрлэл, ХАА бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр туршлага солилцох, хилийн яармаг худалдаа, "Эв модны наадам» зохион байгуулах, малын хулгайн эсрэг хамтарсан арга хэмжээ зохион байгуулах талаар санал солилцлоо. Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан Өвөр хошууны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтын ажиллагаанд амжилт хүсч, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
ЭХ СУРВАЛЖ: UVS.GOV.MN