Юань 2-5 хувь чангарч магадгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Юань 2-5 хувь чангарч магадгүй гэв

Монголын хөрөнгийн биржээс дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм мэдээллийг ирүүлсэн байна. Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

Ази: Азийн гол гол хөрөнгийн биржийн индекс нь Хятад, Япон АНУ зэрэг орны эдийн засгийн хурдацтай өсөлтөөс үүдэлтэй юм. Индексийн өсөлтөд АНУ-ын 3-р сарын жижиглэнгийн худалдааны борлуулалтын өсөлт, БНХАУ-ын 1-р улирлын эдийн засгийн өсөлт 11.9 хувьд хүрсэн зэрэг мэдээлэл нөлөөлсөн.
Пүрэв гаригт Хятадын нефтийн хамгийн том компанийн ханш эдийн засаг хурдацтай өсөлтийн мэдээнээс улбаалан 1.2 хувь өсөв.
Лхагва гаригт “Голдман Сакс” компанийн ахлах эдийн засагчийн мэдээлснээр энэ долоо хоногоос юань ам. долларыг сөрж 2-5 хувь чангарч мэдэх магадлалтай ажээ.  
БНСУ: Пүрэв гаригт Moody’s агентлаг БНСУ-ын зээлийн үнэлгээг А2-оос А1 болгон өсгөсөн нь тус улсын авч байсан хамгийн өндөр үнэлгээ ажээ. Мөн БНСУ-ын төрийн өмчит болон санхүүгийн компанийн үнэлгээний зэрэглэлийг ахиулсан байна. Үүнээс үүдэн Пүрэв гаригт Солонгосын вонны ам. доллартай харьцах ханш өмнөх өдрийнхөөс 0.3 % чангарсан.
Дүгнэлт: БНХАУ-ын эдийн засгийн өсөлт улам хурдасч буй нь хэт халалтыг бий болгох эрсдэл үүсгэн Хятадын Засгийн газар мөнгөний хатуу бодлого явуулж, юанийнхаа ханшийг өсгөх магадлал өндөр байна. Японы эдийн засгийн өсөлт цаашид үргэлжилж, эдийн засаг нь тогтворжих төлөвтэй байна, Өмнөд Солонгос улсын эдийн засаг ч тогтвортой өсч байна. Иймээс эдийн засгийн өсөлт цаашид үргэлжилнэ, гэвч хурд нь мэдэгдэхүйц саарна гэж үзэж байна.  

Ази:

2010.04.08

2010.04.15

Нэгж

Хувь

Nikkei 225

 

11161.19

 

11195.58

 

34.39

0.31

KOSPI

 

1721.76

 

1740.66

 

18.9

1.10

H.SENG

 

21867.04

 

22157.82

 

290.78

1.33

Европ: Бид өмнө нь олон улсын үнэлгээний Fitch агентлаг санхүүгийн хүндрэлд ороод байгаа, Европын  зарим улсын зээлийн үнэлгээг шинэчлэн тогтоосон тухай мэдээлж байсан билээ. Тус агентлаг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Португалийн зээлийн үнэлгээг бууруулсан боловч ОУВС-д хандан, тусламж авах боломж байгаа гэсэн үндэслэлээр Грекийн үнэлгээг хэвээр хадгалсан юм. Гэсэн хэдий ч Грек улс одоог хүртэл Европын Холбоо болон ОУВС-д ямар нэгэн санхүүгийн туслалцаа авах талаар албан ёсны хүсэлт гаргаагүй байгаа билээ.
Гэсэн хэдий ч, Баасан гаригт Fitch агентлаг Грекийн урт хугацаат зээлийн үнэлгээг хоёр нэгжээр буюу ВВВ+ үзүүлэлтээс ВВВ- хүртэл бууруулсан байна. Fitch энэхүү шийдвэрээ үндэслэхдээ “Грекийн эдийн засгийн ирээдүй бүрхэг, дотоод зээлийн зардал өсөх хандлагатай байгаа” гэсэн байна. Түүнчлэн энэхүү үнэлгээ буурсан явдал Грекийн засгийн газрын санхүүгийн стратегийн эргэн тойрон үүсээд байгаа хөрөнгө оруулагчдын үл итгэх төлөв байдлыг мөн тусгасан гэсэн байна.
Харин, дөрөвдүгээр сарын 11-нд Грекийн хүсэлтээр Европийн бүсийн 16 орны эдийн засаг, сангийн яамны сайд нар хуралдаж, тус улсад үзүүлж болох санхүүгийн туслалцааныхаа арга механизмын талаар илүү тодорхой авч хэлэлцжээ. Уулзалтын хүрээнд Грек улсад олгох энэхүү 16 орны нийт зээлийн хэмжээ 30 тэрбум евро байж болохоос гадна ОУВС-аас нэмэлт 10 тэрбум еврогийн зээл олгох боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүний зэрэгцээ дээрх улсуудын зээлийн хүү ойролцоогоор 5% байх бол гурван жилийн хугацаанд олгох ОУВС-ын зээлийн хүү 2,7% байх ажээ.
Одоог хүртэл Засгийн газрын бонд гарган төсвийнхөө алдагдлыг нөхөж буй Грек улс энэ жил нийт 54 тэрбум ам. долларыг татан төвлөрүүлэх шаардлагатай байгааг харгалзан үзвэл энэхүү санхүүгийн туслалцаа нь нэг төрлийн даатгалын горим үүсгээд байгаа хэрэг юм.
АНУ: АНУ-ын Санхүүгийн зохицуулах хороо “Goldmen Sachs” компанийг хууль бус үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгаж байна. Учир нь тус компанийн дэд ерөнхийлөгч хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотой чухал мэдээллийг хөрөнгө оруулагчдаас нуун дарагдуулсан гэж үзэж байгаа юм байна. Үүнээс үүдэн индекс унасан байна. 

Index

4.09

4.16

Change

Percent

DOW

11,018.66

10,997.35

-21.31

-0.19

S&P
500

1,192.13

1,194.37

2.24

0.19

NASDAQ

2,481.26

2,454.05

-27.21

-1.10

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж