Нэгтгэх боломжтой хоёр хуулийн төслийг харьцуулж үзвэл…

Хуучирсан мэдээ: 2017.01.24-нд нийтлэгдсэн

Нэгтгэх боломжтой хоёр хуулийн төслийг харьцуулж үзвэл…

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар өнөөдөр утга, агуулга ойролцоо хоёр хуулийн төсөл орж байна.

Эдгээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүний санаачилсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг ярилцах бол Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөлд иргэний төрийн үйл хэрэгт оролцох, улс төрийн эрхүүдийг хэрэгжүүлэх боломжийг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг тусгажээ.

Үүнд, иргэдээс хууль тогтоомжийн тухай саналаа хууль санаачлагчид ямар журмаар уламжлах, УИХ-ын болон өөрийн харьяа орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд асуудлыг хэрхэн оруулах, хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд тодорхой тооны иргэд гарын үсэг зурж нэгдэн ард нийтийн болон орон нутгийн түвшинд санал асуулга явуулах гэсэн гурван төрлийн механизмыг тусгасан байна.

Хамгийн гол нь иргэдийн өөрсдийн саналаар “доороос дээш гаргасан” санаачилга шийдвэр болох боломжийг энэхүү хуулийн төсөлд тусгаад байна. Мөн үндэсний түвшинд болон орон нутгийн түвшинд хэрхэн хэрэгжүүлэх арга механизмыг ялгаатай зааглаж өгснөөрөө онцлог юм.

Хуульд заасан тооны хязгаар, үе шат, процедурыг хангасан тохиолдолд иргэдийн санаачилгыг заавал биелүүлэх үүргийг төрийн байгууллагууд хүлээж байхаар төсөлд тусгажээ.

Ингэснээр төрийн байгууллага, иргэд хоорондох заагийг ойртуулж, төрийн шийдвэрийг иргэд хүлээн зөвшөөрч, төрд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ гэж төсөл санаачлагч үзжээ.

Мөн эдгээр боломжийг урвуулан ашиглахаас сэргийлэх зорилготой нарийвчилсан зохицуулалтуудыг хийж өгсөн байна. Тухайлбал, хүртээмжтэй, бодитой мэдээллийг иргэдэд хүргэх, үйл ажиллагааны болон санхүүгийн ил тод, хяналттай байдлыг хангах, иргэд асуудлыг шүүн тунгааж оролцоход цаг хугацааны хувьд давчуу биш байх, иргэд санал асуулга явуулах санаачилга гаргахдаа ямар хязгаар дотор, ямар чиглэл барих зэргийг төсөлд тусгажээ.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын санаачилсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн гол үзэл баримтлал нь хууль, төрийн байгууллагаас шийдвэр батлахдаа нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг иргэдийн зөвлөлдөх санал асуулгаар тодруулах, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар иргэдтэй зөвлөлдөх механизмыг шинээр бий болгожээ.

Ингэснээр баталсан хууль, шийдвэр иргэдийн дэмжлэгийг авах, бодитой хэрэгжих үндсэн нөхцөлийг бүрдүүлэх сайн талтай боловч “дээрээс доош чиглэсэн” байдлаар шийдвэр гаргах одоогийн механизм хэвээр үлдсэн байна.

Мөн зөвлөлдөх санал асуулгад дурын иргэн оролцох биш, харин тухайн санал асуулгад хамрагдах хүрээний сонгуулийн эрх бүхий иргэдийг тохиолдлын зарчмаар, сайн дурын үндсэн дээр сонгон оролцуулахаар тусгажээ. Энэхүү санал асуулгын дүнгээр заавал биелүүлэх шийдвэр гарахгүй юм. Үүгээрээ Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөлд тусгасан хуульд нийцсэн иргэдийн санаачилгыг заавал биелүүлэх үүргийг төрийн байгууллагууд хүлээнэ гэдгээс ихээхэн ялгаатай байна.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөлд зааснаар Зөвлөлдөх санал асуулга явуулах зарчим, журмыг УИХ-аас тогтоох юм. Түүний хүрээнд илүү нарийвчилсан журмыг тухайн асуудлын байдлаас хамааран санал асуулга зохион байгуулах үүрэгтэй Зөвлөлдөх зөвлөл тогтоох ажээ.

Энэ хоёр хуулийн төслийг харьцуулж харвал эдгээрийг нэгтгэн, аль аль төслийн давуу талуудыг нийлүүлж нэг хууль болгох боломжтой байдал харагдаж байгаа юм.

Ингээд дээрх хоёр хуулийн төслийг харьцуулж үзье.

 

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл

Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл

Тайлбар

Ерөнхий мэдээлэл

 

1.

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт       

1.1.Энэ хуулийн зорилт нь нийтийн эрх зүйн хүрээнд энэ хуульд заасан асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж төрийг удирдах хэрэг, гарах шийдвэрт иргэдийн оролцоог хангахад оршино.

 

1 дүгээр зүйл. Хуулийн зорилго 1.1.Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний улс төрийн эрх, төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхийг иргэдийн санаачлагад үндэслэн хэрэгжүүлэх баталгааг хангах ардчилсан ёсыг бэхжүүлэхэд оршино.

 

Зорилго адил. Үндсэн хуулийн 3.1-т заасан Монгол Улсын иргэний төрийн үйл хэрэгт шууд оролцох боломжийг баталгаажуулж, тодорхой механизмаар нарийвчлан зохицууулах.

2.

3.1.1.“зөвлөлдөх санал асуулга” гэж нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө болон түүнийг хэрэгжүүлж, сахин мөрдөж байгаа байдлын талаар тохиолдлын зарчмаар түүвэрлэн сонгосон иргэдээс тусгай бэлтгэсэн асуултаар санал авах замаар иргэдийг төрийн үйл хэрэгт оролцуулах цогц үйл ажиллагааг;

 

4.1.1.”санал асуулга” гэж ард нийтийн болон орон нутгийн санал асуулгыг;

4.1.2.“ард нийтийн санал асуулга явуулах” гэж Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийг өөрчлөх, хүчингүй болгох, шинээр хууль тогтоомж батлах болон улс орон, ард нийтийн эрх ашгийг хөндсөн нэн чухал асуудлыг ард нийтийн санал асуулгад оролцох эрхтэй иргэд нийтээрээ оролцож шийдвэрлэх ажиллагааг;

 

4.1.3.“орон нутгийн санал асуулга явуулах” гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, шинээр шийдвэр гаргах, тухайн орон нутгийн иргэдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нэн чухал асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт сүүлийн таваас доошгүй жил байнга оршин суугаа орон нутгийн сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ оролцож шийдвэрлэх ажиллагааг;

 

4.1.4.“Улсын Их Хуралд хүргүүлэх санаачилга” гэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах хүсэлтийг;

 

4.1.5.“иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх санаачилга” гэж хууль тогтоомжид заасан бүрэн эрхэд нь хамаарах асуудлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах хүсэлтийг;

 

4.1.8.“хууль тогтоомжийн төслийн тухай саналаа уламжлах” гэж хууль тогтоомжийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид энэ хуульд заасан журмын дагуу хүргүүлж, хууль санаачлагчаар дамжуулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг.

 

Зохицуулах харилцааны хувьд хэсэгчлэн давхардсан. Эхний хуулийн төсөлд санал асуулга явуулахдаа зөвлөлдөх байдлаар явуулах арга замыг тусгасан.

 

Хоёр дахь хуулийн төсөлд – иргэдээс санал асуулга явуулахаар санаачлах эрх, хууль тогтоомжийн төслийн саналаа хууль санаачлагчид уламжлах эрх, өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах хүсэлт гаргах гурван төрлийн санаачлах эрхийг хуульчилсан.

 

3

6.1.1.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.2.3-т заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох;

 

6.1.2.орон нутгийг хөгжүүлэх сангаас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ;

 

6.1.3.хот, суурин газрын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлт /нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж/.

 

3.2.Захиргааны байгууллагаас гаргахаар төлөвлөсөн, эсхүл гаргасан шийдвэрийн үр нөлөөг судлах, түүний хэрэгжилтийг хангахын тулд иргэн, хуулийн этгээдийн санал бодлыг сонин хэвлэл, цахим хуудас, харилцаа холбооны хэрэгсэл ашиглан тандан судлах ажиллагаанд энэ хууль хамаарахгүй.

3.3.Иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол дангаар, эсхүл хамтарч гаргаж шийдвэрлүүлэхтэй холбогдсон харилцааг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль-аар зохицуулна.

3.4.Төсвийн тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай зэрэг хуульд заасны дагуу иргэдийн оролцоог хангах зорилгоор олон нийтийн нээлттэй санал асуулга явуулах харилцаанд энэ хууль хамаарахгүй.

 

Эхний төсөлд тусгасан гурван асуудал хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалттай давхардсан. Тандах санал хураалт хийх зорилгоор тусад нь шинэ хуулиар зохицуулах ач холбогдолгүй.

Хоёр дах хуулийн төсөлд иргэний санаачлагаар хэрэгжүүлэх гурван механизм болон хамаарахгүй хуулийн заалтууд – санал хураалтыг ялгамжтай заасан.

4

Процедур, үе шат:11.5.Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд Монгол Улсын арван найман насанд хүрсэн иргэн оролцох эрхтэй бөгөөд оролцох иргэдийн тоог зөвлөлдөх санал асуулгын сэдэв, хамрах хүрээ зэргийг харгалзан Улсын Их Хурлаас баталсан аргачлалын дагуу Зөвлөлдөх зөвлөл тогтооно.

 

§7-19, 22-31, 37-60 зэрэг зүйлээр процедурыг нарийвчлан зохицуулсан. Энэ нь хуулийн хэрэгжүүлэхэд тодорхой, талуудад ойлгомжтой юм.

Эхний хуулийн төсөлд УИХ аргачлал баталж, Зөвлөл журам тогтоохоор заасан.

Хоёрдах үе шат хуулийг хэрэгжүүлэх хууль зүйн шаардлага, нөхцөл, хугацаа, үе шат, хариуцах субьектийг маш тодорхой нарийвчлан заасан.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж