Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан Баруунтуруун сумын Ахлах сургууль, Хилийн 0311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ахлах сургууль нь 320 хүүхдийн багтаамжтай бөгөөд одоо 574 сурагч, 66 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. 2015 онд тус сургуулийн дотуур байр, номын сан нь хүүхдийн амьдрах, сурч боловсрох орчныг сайтар бүрдүүлэн аймгийн тэргүүний дотуур байр, номын сангаар шалгарч байжээ. Сургуулийн спорт зааланд очиход жүдо бөхийн секц хичээллэж байлаа. Тив дэлхий, олимпийн аваргууд, үндэсний бөхийн алдар цолтнууд энэ заалнаас бэлтгэл сургуулилтаа хийж эхлэн амжилтын оргилд хүрсэн байдаг. Тус зааланд засвар хийж, орчин нөцлийг нь сайжруулах шаардлагатай байгааг биеийн тамирын багш, сургуулийн захирал нар хэлж байлаа.
ЭХ СУРВАЛЖ: UVS.GOV.MN