Налайх дүүргийн ЗДТГ-ын хуралдааны танхимд удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын эдийн засаг, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч Ц.Нарандалай удирдаж явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Эрүүл мэндийн нэгдэл, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсээс цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв. Мөн Захирагчийн ажлын алба, Татварын хэлтэс, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсээс Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, байгаль орчны бохирдлын татвар, замын хураамж зэргийг хэрхэн зохион байгуулах, тендерийн үнэлгээний хороонд орж ажиллах эрх бүхий А3 сургалт зохион байгуулагдах, номоо солилцьё аян зохион байгуулах тухай зэрэг холбогдох мэдээллийг өгсөн юм.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг даргын эдийн засаг, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч Ц.Нарандалай хэд хэдэн үүрэг чиглэл өглөө.
Дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хонины цэцэг өвчин гарсан байж болзошгүй. Тиймээс мал бүхий иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл шуурхай хүргэж ажиллах, холбогдох байгууллагууд сэргийлэх, бариутгал халдваргүйтлийн арга хэмжээг шуурхай авах, /Хороод, МХХ, ОБХ, ЦХ, ЭМН/
Хүүхдийн хичээл сургууль орохоор томуу томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж болзошгүй тул бэлэн байдлын төлөвлөгөө гарган мөрдөж ажиллах
2017 оны 02 сарын 04-ны хүй долоон худагт болох “Мөнгөн Улаанбаатар-2017” цасны баяр, өвлийн биеийн тамир спортын арга хэмжээнд баг тамирчдаа бэлтгэн хамруулах /БТСГ/
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, байгаль орчны бохирдлын татвар, замын хураамж зэргийг эхний 2 улиралд багтаан авахад анхаарч ажиллах, үр дүнг нэгтгэж мэдээлэх /Татварын хэлтэс, Замын цагдаагийн тасаг/
Хүнсний аюулгүй байдлыг хангах, спирт согтууруулах ундаа, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдан борлуулагч, үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, тогтоосон стандарт, байршил, цагийн хуваарийг мөрдлөг болгон сахиулах, илэрсэн зөрчлийг таслан зогсоож ажиллах /Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс/ зэрэг хэд хэдэн үүрэг чиглэл өглөө.
Мөн ИТХ-ын даргын зүгээс дулаан, хог хаягдлын асуудалд онцгой анхаарч ажиллахыг сануулаад цаашид дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд иргэдийн төлөөллөөс оролцуулж байхыг санал болголоо.
ЭХ СУРВАЛЖ: НАЛАЙХ ДҮҮРЭГ