Налайх дүүргийн 5-р хороонд хонины цэцэг өвчний сэжигтэй тохиолдол илэрлээ

Хуучирсан мэдээ: 2017.01.25-нд нийтлэгдсэн

Налайх дүүргийн 5-р хороонд хонины цэцэг өвчний сэжигтэй тохиолдол илэрлээ

Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутагт хонины цэцэг өвчин гарсан байж болзошгүй тул дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдлаа. Хуралдаанд нийслэлийн мал эмнэлгийн газрын халдвартын их эмч Ц.Гантөмөр оролцсон юм. Тэрбээр өчигдөр /2017.01.24/ 5 дугаар хороонд ажилласан бөгөөд сэжигтэй тохиолдол илэрсэн 15 хониноос дээж авчээ.

Городок чиглэлййн 3 малчин өрхийн 51 хониноос цэцэг өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд тус 51 хонийг тусгаарлаад байна. Шинжилгээний хариу улсын төв лаброториос маргааш гарах юм.

2016 оны жилийн эцсийн тооллогоор 5 дугаар хороонд 4700 гаруй хонь тоологджээ. Тиймээс мал бүхий иргэд, малчин өрх хонио хамаагүй бэлчээрт гаргах, эзэнгүй орхих, хэрвээ хонины биеэр цэврүүтэй товруу тууралт гарсан тохиолдолд яаралтай хонио тусгаарлаж, мэдэгдэхийг анхааруулж байна.

Онцгой комиссын хурлаас шинжилгээний хариуг маргааш гартал иргэддээ сэрэмжлүүлэг мэдээлэл шуурхай хүргэх, Цагдаа, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналт зэрэг холбогдох байгууллагууд замын хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Мөн маргаашаас вакцинжуулалтын ажил хийгдэхээр болсон юм. Шинжилгээний хариу гарсны дараа үе шаттай арга хэмжээг авахаар болов.

ЭХ СУРВАЛЖ: НАЛАЙХ ДҮҮРЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж