Норад “Britain`s next top model” шоу санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.24-нд нийтлэгдсэн

Норад “Britain`s next top model” шоу санал тавьжээ

“Mongolia's next top model” шоуны хөтлөгч, шүүгч Нора Дагва “Britain`s next top model” шоу нэвтрүүлэгт зочин шүүгчээр ажиллах санал хүлээн авчээ.

Түүнд энэхүү саналыг “Mongolia's next top model” шоуны зөвлөх продюсер Мартин Рэдмен тавьсан гэнэ. Тэрбээр “Боловсрол суваг” телевизээр олны хүртээл болж буй “Моngolia`s Next Top Model” шоу нэвтрүүлгийн зөвлөх продюсераар ажиллахаар /2016.01.04/ Монголд ирэх үедээ Норад хамтран ажиллах санал тавьсан байна.

Энэ талаар Нора Дагва буюу Д.Оюунномингоос тодруулахад “Mongolia's next top model” шоуны зөвлөх продюсер Мартин Рэдмен надад зочин шүүгчээр ажиллах санал тавьсан. Гэхдээ албан ёсны гэрээ байгуулж, гарын үсэг зураагүй байгаа. “Britain`s next top model” шоу нэвтрүүлэг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн гарч эхлэх байх” гэсэн юм.

Мартин Рэдмений хувьд “Britain’s next top model” нэвтрүүлгийн продюсераар 12 жил ажиллаж буй туршлагатай продюсер бөгөөд Их Британийн “Thumbs up” продакшн, “Britain’s next top model” шоу нэвтрүүлгийн ерөнхий продюсер аж. 

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж