Ангийн хорио ирэх сард тавигдана

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Ангийн хорио ирэх сард тавигдана

БОАЖЯ-наас энэ онд олгосон ан агнах зөвшөөрөл ирэх наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна. БОАЖ-ын сайдын шийдвэрээр энэ жилээс агнуулах амьтдынхаа төлбөрийг нэмжээ. Үүнд, гадаадын иргэн 90 ам.доллар төлөөд цагаан зээр агнах эрх авдаг байсныг энэ жилээс 190 ам.доллар болгожээ. Энэ нь дэлхий дахины дундаж ханш гэнэ. Манайд элбэг байдаг үнэг зэрэг амьтныг анчид орон нутгийн удирдлагаас зөвшөөрөл авч агнаж болох бол цагаан зээр, аргалийг зөвхөн БОАЖЯ-наас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу агнуулах ажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж