Сирийн асуудлаарх энхийн хэлэлцээ өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2017.01.25-нд нийтлэгдсэн

Сирийн асуудлаарх энхийн хэлэлцээ өндөрлөлөө

Туркийн Гадаад хэргийн яамны нарийн бичгийн даргын орлогч Седат Онал, Сирийн асуудлаарх ОХУ-ын тусгай төлөөлөгч Александр Лаврентиев, Казахстаны Гадаад хэргийн сайд Кайрат Абдрахманов, Сирийн асуудлаарх НҮБ-ын тусгай төлөөлөгч Де Мистура Стаффан, Ираны Гадаад хэргийн дэд сайд Хуссейн Жабер Ансари нар.

Казахстаны Астанад хоёр өдөр үргэлжилсэн Сирийн асуудлаах энхийн хэлэлцээ өндөрлөж, ОХУ, Иран болон Туркийн тал хамтарсан мэдэгдэл гаргажээ. Казахстаны Гадаад хэргийн сайд Кайрат Абдрахмановын уншиж танилцуулсан тус мэдэгдэлд “Сирид гал зогсоох хэлэлцээр мөрдөгдөж байгаа эсэхийг хянах механизм бий болгохоор ОХУ, Иран, Туркийн талууд тохиролцсон” гэсэн байна.

Хэлэлцээнд Сирийн сөргөлдөгч талуудын төлөөлөл, ОХУ, Турк, Ираны тусгай төлөөлөгч, мөн Сирийн асуудлаарх НҮБ-ын тусгай төлөөлөгч Де Мистура Стаффан, АНУ-аас Казахстанд суугаа Элчин сайд Жорж Крол нар ажиглагчаар оролцжээ.

Сөргөлдөгч талууд ирэх хоёрдугаар сарын 8-нд НҮБ-ын зуучлалаар Женевт дахин энхийн хэлэлцээ хийхээр болсон байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж