Дархан-Уул аймгийн эрчим хүчний байгууллагуудын хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2017.01.25-нд нийтлэгдсэн

Дархан-Уул аймгийн эрчим хүчний байгууллагуудын хурал боллоо

Дархан-Уул аймгийн Эрчим хүч, ус хангамжийн байгууллагууд 14 хоног тутам шуурхай хурал хийж өнгөрсөн 7 хоногуудад хийгдсэн ажлаа ярилцдаг уламжлалтай.

Өчигдөр /2017.1.24/ тус шуурхай хурал хуралдаж эрчим хүчний байгууллагууд хэвийн явагдаж байгаа талаар ерөнхий инженерүүд мэдээлэл хийлээ. Дулааны цахилгаан станц нь 4 зуух 5-н турбогенераторын ажлын горимтой хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Цахилгааны ачаалал нь 44 мвт, нүүрсний нөөц 27000 тн байна. Дархан хотын цахилгаан хэрэглээ өнөөдрийн байдлаар цагт 15-17мвт, дулааны шугамын халаалтын температур нь 114-125 градусын горимтой цагт 2700 тн усны зарцуулалттай байгаа талаар холбогдох удирдлагууд мэдээлэл хийлээ. Мөн шинээр ашиглалтад орсон Нарны цахилгаан станц нь 8,2 мвт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж өнөөдрийн байдлаар 820.000 квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд байгаа ажээ. Хурлын үеэр аймгийн Захирагчийн албанаас энэ сарын 27-ний өдөр зохион байгуулагдах Эрчим хүчний зөвлөгөөний бэлтгэл ажлын хангах, хотын иргэдийн дулаан хангамж, цахилгаан хангамж, цэвэр ус ариутгах татуургын бэлэн байдлыг сайтар хангаж, хариуцлагатай жижүүрүүдээ чанаржуулах үүрэг даалгавар өгсөн юм.

ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж