Вашингтонд Дональд Трампыг эсэргүүцсэн “Эмэгтэйчүүдийн жагсаал”-ын үеэр алдартай дуучин эмэгтэй үг хэлсэн юм.
Үгэндээ тэр өнөөгийн учир байдалд дургүйцлээ илэрхийлэн АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийг хэд хэдэн удаа муухайгаар хараагаад авлаа. Мөн тэр үгээ хэлж байхдаа Цагаан ордныг дэлбэлэхээр бодож байснаа хэлжээ.
АНУ-ын Нууц албаныхан дуучин эмэгтэйн мэдэгдлийн талаар мэдэж байгаа, Цагаан ордныг дэлбэлэх талаар нь мөрдөн байцаалт явуулна гэлээ. Гэхдээ хэрэг нээх асуудлыг Холбооны прокурорын газраас шийдэнэ гэв.
Мадонна үг хэлэхдээ, ерөнхийлөгч Дональд Трампыг хоёр ч удаа муухайгаар хараасан учраас CNN эсэргүүцлийн ажиллагааны шууд нэвтрүүлгээ хоёр ч удаа таслахад хүрсэн байна.
Ш.МЯГМАР