Хүйтний улирал ирж ханиад томууны дэгдэлт эрс ихэсдэг. Энэ нь арванхоёрдугаар сараас 3 дугаар сар хүртэл идэвхтэй байдаг бөгөөд Дархан-Уул аймгийн хэмжээнд томуугийн дэгдэлт өнгөрсөн сарыг бодвол буурч байгаа талаар өчигдөр /2017.1.24/ Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ.
Томуугийн өвчлөл А,В вирусаар халдварладаг энэ өвчин нь агаар дуслын болон амьсгалын замаар халдварладаг ажээ. Энэ нь халуун хүйтэн 2 хавсрахад илүү зонхилон тохиолддог гэлээ. Харин В вирусын өвчлөл 3-р сард ихсэх хандлагатай байгаа учир эцэг эхчүүд хүүхэддээ амин дэм болон дархлаа сайжруулах витамин хэрэглэх хэрэгтэйг зөвлөсөн юм. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хувьд нийт 6383 хүүхдүүдээс 1060 хүүхэд амьсгалын замын өвчлөлтэй байгаа нь нийт хүүхдийн 16,6% байна. Энэ нь хичээл сургалт явуулахад хэвийн гэдгийг мэргэжлийн байгууллагууд үзжээ. БСШУСЯ-наас орон нутагт сурагчдын амралтыг сунгах талаар шийдвэр ирээгүй бөгөөд хичээл сургалтыг төлөвлөлтийн хүрээнд зохион байгуулах шаардлагатайг онцолжээ.Иймд аймгийн хэмжээнд хөл хорио тогтооход томуу томуу төст өвчний амбулаторийн үзлэгийн хувь хүрээгүй, хичээл сургалт явуулахад сургалтын ирц хангалттай гэж үзэж байна. Харин бага насны хүүхдийг хамарсан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг ААНБ-уудад анхааруулж байна.Ямартай ч аймгийн хэмжээнд томуугийн дэгдэлт буурч сурагчдын амралтыг сунгахгүй гэж холбогдох байгууллагынхан хэлж байлаа.
ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN