Хятад улс ОХУ-тай хиллэдэг зүүн хойд хязгаарын Хэйлунзян /Хар мөрөн ч гэдэг/ мужид алсын тусгалтай Дунфэн-41 пуужингийн бригадыг байрлуулсан байж болзошгүй гэнэ. Тив алгасах тусгалтай Дунфэн-41 бригад гурав байдгийн нэгийг ОХУ-тай залгаа хилийн ойролцоох Дацин хотод байрлуулсан байж магадгүй гэж орон нутгийн “The Apple Daily” сонинд мэдээлсэн байна.
Өөр бригадыг төв Хятадын Хөнань мужийн Синьян хотод байрлуулсан бол гурав дахийг Шинжаан Уйгурын баруун хойд хэсэгт байрлуулах бололтой гэж тус сонин мэдээлжээ.
Дунфэн-41 нь 10 хүртэлх цөмийн цэнэгт хошуу тээж, 14 мянган км зайд тусах хүчин чадалтай юм байна.
С.ЦЭЛМЭГ