З.Баянсэлэнгийн гоо сайхны нууц

Хуучирсан мэдээ: 2017.01.25-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгийн гоо сайхны нууц

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ улс төрөөс хөндийрч боловсролдоо анхаарч яваа. Хуулийн чиглэлээр сургуульд сурч, мэдлэгээ дээшлүүлж яваа З.Баянсэлэнгэ фэйсбүүкт идэвхтэй нэгэн. Тэгвэл тэрээр өөрийнхөө фэйсбүүк хуудаст бүсгүйчүүдэд зориулсан нэгэн зөвлөгөө оруулжээ. Түүний зөвлөж байгаагаар хар чавганы шүүс, лийрээр цөс угаах нь их үр дүнтэй гэнэ. “Хэрэв энэ аргыг тав хоног хэрэглэвэл илүү үр дүнтэй бас жин хасахад тодорхой хэмжээгээр нөлөөлөх байх. Бүсгүйчүүд туршиж үзэхэд гэмгүй” гэж зөвлөжээ.

УИХ-ын сонгуулиас хойш олон нийтийн сүлжээнд “Манай ам бүлийн нэг гишүүн хаана байна” гэх хөгжилтэй пост хаа нэгтээ харагдах нь элбэг. Тэгвэл танай гэрийн хүн чинь боловсролдоо шамдахаас гадна, фэйсбүүк найзууддаа зөвлөгөө өгч явна шүү.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж