Монгол Улсын Ерөнхийлөгч Давосын чуулганд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2017.01.19-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Давосын чуулганд оролцож байна

  • Монгол Улс, АНУ-тай 1987 оны нэгдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон байдаг. Энэ жил тохиож буй 30 жилийн ойн өдрийг угтаж өчигдөр /2017.01.18/ АНУ-ын Зүүн хойд Ази дахь бодлого ба Монгол-Америкийн харилцаа сэдэвт залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.


  • Энэ үеэр ШУА-ийн Олон улсын хүрээлэнгийн захирал, доктор профессор Ж.Баясах бага хурлыг зохион байгуулж буй нь чухал ач холбогдолтой болохыг хэлээд, Крымын хойгийн асуудлын дараагаас ОХУ болон Хятадын харилцаа ойртсон нь Монгол Улсад сайнаар нөлөөлсөн гэж үзэж буйгаа тэмдэглэв. Зүүн хойд Ази дахь АНУ-ын бодлогын тухайд тэр “Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсонд ОХУ баярлаж, Хятад гомдож байгаа” гэж дүгнэв.


  • Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 820 хүний 90 хувь нь эмэгтэй хүн, таван хувь нь эрэгтэй, таван хувь хүүхэд өртөж байна гэсэн судалгаа гарчээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэрэгт өртөж буй хүмүүсийн таван хувь нь амь насаа алддаг гэсэн судалгааг өчигдөр /2017.01.18/ Улаанбаатар хотын Цагдаагийн газарт болсон “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх нь” сэдэвт сургалтын үеэр дурдаж байлаа.


  • Туялзуур сэлэмний "Улаанбаатар 2017" өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 14-нд боллоо. "Хангарьд" клубын тамирчин Б.Хаш-Эрдэнэ давхар цохилт хийж, өсвөр үе, залуучуудын ангилалд түрүүлсэн бол У.Маргад-Эрдэнэ (Уурхайчин) мөн хоёр мөнгөн медаль хүртсэн. Тамирчин Ө.Хишигдэлгэр (Уурхайчин) өсвөрийн ангилалд түрүүлж, залуучуудын ангилалд хүрэл медаль авсан юм.


  • Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарын Холбооны Улсын Давос хотноо энэ сарын 17-20-ны өдрүүдэд болох Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад оролцож байна. Энэ удаагийн чуулга уулзалтад 80 орчим улсын төр, засгийн өндөр, дээд хэмжээний төлөөлөгч, олон улсын 40 орчим байгууллагын удирдлага болон улс төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн 2600 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.


  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаа, шийдвэрийн талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрбээр “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-өөс тэтгэвэр авах иргэн өөрсдөө үйлчлүүлэх банкаа сонгодог болох шийдвэр гаргасан. Үүнээс өмнө Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас тэтгэврийг ““ХААН”” болон Төрийн банкаар дамжуулан олгодог байжээ. Харин иргэд тэтгэврээ хүссэн банкаараа авдаг арилжааны банкууд үйлчлүүлэгчээ татахын тулд шимтгэл, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, үйлчилгээгээ сайжруулах гэх мэтээр шударга өрсөлдөөний зарчимд шилжих ач холбогдолтой юм. Одоогоор 11 мянган иргэн тэтгэвэр авах банкаа сонгосон” гэлээ.


  • Өнгөрсөн онд гэмт хэргийн тоо 2.1 хувиар буурсан гэсэн эерэг үзүүлэлт гарчээ. Үүнд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэл, орон нутагт нийт 399 олон нийтийн цагдааг ажилуулсан байна. Мөн оюутан цагдаа хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын улирал болох 6-9 дүгээр сард 100 орчим оюутан цагдаа ажиллаж, нийт 25 мянга орчимд туслалцаа дэмжлэг үзүүлжээ. Улсын хэмжээнд 761 ерөнхий боловсролын сургууль байдгаас 401 дунд сургуультай хамтран ажилласан байна. Үүний үр дүнд өдөрт 3000 орчим эцэг, эхийн эргүүл хийж, гэмт хэрэг, осол гэмтлийн тоог буурах эерэгээр нөлөөлсөн үр дүн гарчээ.


  • Сошиал ертөнцөөр 74 настай эмээг лифть хүлээж байхад нь цүнхийг нь дээрэмдсэн бичлэг одоогоос жилийн өмнө гарч байсан билээ. Тэдэнд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Л.Амаржаргалд 6 жил, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт тус бүр 5 жил 1 cap хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм. Хэрэгтнүүд авж заалдсан бөгөөд өчигдөр /2017 оны нэгдүгээр сарын 18/ Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж