Тэмцээн нь Үндэсний бєх, сур харваа, шагай шүүрэх, гар барилдаан, ардын дуу гэсэн таван тєрлєєр зохиогдож, үндэсний бєхийн барилдаанд Цагдаагийн хэлтсийн албан хаагч Г.Батсуурь түрүүлж, ахмад Н.Амаржаргал үзүүрлэв.
Сур харваанд Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Мєнх-Эрдэнэ тэргүүлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Ц.Отгонбаяр удааллаа. Шагай шүүрэх тэмцээнд Б.Батбилэг нэгт орж, Хууль зүйн хэлтсийн Архивын тасгийн архивч Л.Энхбаатар дэд байр эзэлжээ. Гар барилдааны эрэгтэй тєрєлд Д.Баянмєнх тэргүүлж, хяналтын прокурор Ундрах-Оргил дэд байранд орсон бол тус тэмцээний эмэгтэйчүүдийн тєрєлд ємгєєлєгч Г.Дуламсүрэн нэгт орж, архивч Т.Ууганзаяа дэд байр эзэлжээ. Түүнчлэн ардын дууны тэмцээнд аймгийн Шүүхийн хос дуучид тэргүүн байрт орон Прокурорын газрын хос дуучид дэд байрыг тус тус эзлэн єргємжлєл, мєнгєн шагналын эзэн болжээ. Мєн ардын дууны хос дуулаачдын шүүгчдийн шагналыг нотариатч Б.Авид, Н.Энхжаргал нар хүртсэн юм.