IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, Австри улсын иргэн Мариус Визер өөрийн твиттер хуудсаар дамжуулан олимп, дэлхийн хос медальт С.Ням-Очирын их спортоо орхиж буйг онцлоод, цаашдын амьдралд нь амжилт хүсэн жиргэсэн байна.
Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, дэлхийн шилдэг жүдочдын нэг Сайнжаргалын Ням-Очир энэ сарын 17-ны өдөр зодог тайлж, дасгалжуулагчийн албанд шилжсэнээ зарласан билээ.
Б.ЭНХ