Дүр эсгэсэн шинэчлэлийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2017.01.19-нд нийтлэгдсэн

Дүр эсгэсэн шинэчлэлийг эсэргүүцэв

Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн хороонд Дархан-Уул, Орхон аймгийн намын гишүүдээс шаардлага хүргүүлж байна. Уг шаардлагад “Эцэг өвгөд минь үлдэх хүнээр татлага бүү татуул гэж сургадаг. Ардчилсан намын шинэчлэл “дүр эсгэсэн” байдлаар биш үнэнч шударгаар явагдах учиртай.

Өнгөрсөн УИХ болон Аймаг Нийслэлийн сонгуулийн өмнө Дархан-Уул аймаг болон Орхон аймгийн намыг намын дарга З.Энхболд, генсек Л.Эрхэмбаяр болон Шонхор фракцийнхан  хутган үймүүлж намын үндсэн дүрэм болон улс төрийн намуудын тухай хууль, хяналтын ерөнхий хорооны тогтоол, дотоод сонгуулийн хороонуудын тогтоолыг үл ойшоож муйхарлан зүтгэж “Шонхор” фракцийн нөхдүүдийг төрийн сонгуулийг толгойлж оруулахаар хууль бус “итгэмжлэл” олгосоны улмаас Монгол улсын 2 том аймаг болох Дархан, Орхон аймгийн намууд ялагдал хүлээсэн. Мөн энэ хуваалт манай 2 аймгаас гадна хэд хэдэн аймагт ч явагдсан.

Аймгаа ялагдал хүлээлгэсэн нөхдүүдээр Ардчилсан намын шинэчлэлийг үргэлжүүлж намын даргын сонгуулийг будилаантуулахаар улайрч байна. Иймд сонгуулийн хороо болон нэр дэвшигч нарт хүсэлт тавьсаны дагуу:

  1. Намын даргад өрсөлдөж буй 5 нэр дэвшигч, Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар, Төв намын удирдлагууд хамтран хуралдаж Дархан-Уул аймаг болон Дархан сум, Орхон аймаг болон Баян-Өндөр сумдад ажиллах сонгуулийн хорооны гишүүдийг нэр дэвшиж буй 5 нэр дэвшигч нараас тус бүр 1 хүн өгч сонгуулийн хороог бүрдүүлж сонгуулийг хяналттай, үнэнч шударгаар явуулахаар шийдвэрлэсэн боловч Сонгуулийн хороо өнөөдрийг хүртэл хуралдаж шийдвэрийг хэрэгжүүлж эхлээгүй байна.

  2. Бид зөвхөн шударга үнэнийг л хүсэж байна. Мөн шинэчлэлийг хүсэж байна. Ардчилсан намын гишүүн хэн ч бай шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж, тэдгээрийн саналыг үнэнч шударгаар тоолж намын даргаа сонгох нь Ардчилалын хамгийн эхний зарчим юм.

  3. Бидний шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд Дархан, Орхон аймгийн Ардчилсан намын гишүүд хамтран төв намын байрны гадна жагсаал цуглаан хийх тухай хуулийн хүрээнд жагсах ба намын байранд улс төрийн суулт хийж тэмцэлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэж байна. ДАРХАН-УУЛ, ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД” гэжээ. АН-ын ДАРГЫГ СОНГОХ СОНГУУЛИЙН ХОРООНД шаардлага хүргүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж