МАН-ын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.01.18-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна. Уг хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж буй аж.

Бүлгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын асуудлыг ярилцаж байна гэх мэдээлэл байсан ч батлагдсангүй.

Гэхдээ МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, дэд сайдын асуудлыг хэлэлцсэн юм. Тиймээс Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрээ өнөөдрийн бүлгийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн улмаар Засгийн газрын хуралдаанаар томилгоог хийлгүүлэх болов уу гэсэн таамаг ч явж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж