Топ моделиуд тансаг хауст байрлана

Хуучирсан мэдээ: 2017.01.19-нд нийтлэгдсэн

Топ моделиуд тансаг хауст байрлана

Монголын загварын ертөнцөд цоо шинэ төрх бий болгох зорилготой “Моngolia`s Next Top Model” шоуны анхны дугаар өнгөрөгч ням гаригийн үдэш  21 цагаас “Боловсрол суваг” телевизээр гарч эхэлсэн.

Тэгвэл уг шоуны хоёр дахь дугаар өнөөдөр /2017.01.19/ үдшийн 21 цагаас гарах нь ээ. Шоуны эхний дугаарт 14 оролцогч тэнцэж, дараагийн дугаарт өрсөлдөх эрхтэй болсон. Мөн эхний дугаар учраас оролцогчдыг харгалзан үзэж, хоёр оролцогч охидод боломж олгож, 16-уулаа өрсөлдөхөөр болоод байгаа.

“Mongolia's next top model”  оролцогчдыг санаанд оромгүй гэнэтийн бэлэг, загварын ертөнцийн жинхэнэ өрсөлдөөн тэднийг хүлээж байна. Энэ удаагийн дугаараар хоёр оролцогч “Моngolia`s Next Top Model” шоуг орхиж,  гэртээ харих юм байна.

Энэхүү шоуны оролцогчид хоёр сарын хугацаанд “Хийморь” хотхоны тансаг зэрэглэлийн хауст байрлах бөгөөд нийт 16 дугаарын турш өрсөлдөнө.

“Mongolia’s next top model” шоуны супер ялагчийг ямар шагнал хүлээж байна вэ?

  • Дэлхийд данстай шоу нэвтрүүлгийн ялагч болно.

  • Монгол улсаа дэлхийд сурталчлах нүүр царай болно.

  • Сингапур улсын “Looque” загварын агентлагиай хоёр жилийн хугацаатай ажиллах эрх

  • Үндэсний оператор “G Mobile” компанийн нүүр царайгаар ажиллах жилийн гэрээ

  • “Cosmopolitan” сэтгүүлийн нүүр царай болох эрх

  • Дэлхийн загварын ертөнцийг тодорхойлогч Парис хотоор аялах эрх

  • 20 сая төгрөгийн мөнгөн шагнал зэрэг санаанд оромгүй гайхалтай боломжууд таныг хүлээж байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж