ОХУ нь наймдугаар сарын 1-нээс эхлэн нефтийн экспортын гаалийн татвараа тонн тутамд 445,1 ам.доллар байсныг 438,2 ам.доллар болгон бууруулах гэж байна. Энэхүү шийдвэрт Ерөнхий сайд Владимир Путин долдугаар сарын 25-нд гарын үсэг зуржээ. Оросын дотоодын шатахууны хомсдлын улмаас өнгөрсөн тавдугаар сараас огцом нэмэгдүүлсэн нефтийн экспортын гаалийн татварыг 1,6 хувиар буюу 6,9 ам.доллараар ийн бууруулахаар болж байна. Харин шатахууны экспортын гаалийн татвараа ирэх сараас тонн тутамд 394,4 ам.доллар хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Э.Од