10 хоногтой хүүхдээ гэмтээсэн эмэгтэйг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2017.01.19-нд нийтлэгдсэн

10 хоногтой хүүхдээ гэмтээсэн эмэгтэйг шалгаж байна

Баянхонгор аймагт нэгэн эмэгтэй 10 хоногтой нярай хүүхдийнхээ биеийг зүүгээр шивж хөнөөхийг завдсан хэрэг энэ сарын 17-нд гарчээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулбал, хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн газрынхан баримтжуулан шалгаж байгаа гэлээ. Одоогоор хараахан эрүүгийн хэрэг үүсгээгүй, баримт бүрдүүлэх шатандаа явж байгаа гэж мэдээллээ.

Сайхь эмэгтэй төрөөд 10 хоносон үрээ санаатайгаар гэмтээсэн хэмээн зарим эх сурвалж мэдээлж байгаа юм. Ямартай ч Баянхонгор аймгийн эмч нар нярай хүүхдэд яаралтай тусламж үзүүлсний хүчинд хүүхдийн  амийг аварчээ.

М.КЕЙТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж