Шадар сайд Баян-Уул суманд ажиллав

Хуучирсан мэдээ: 2017.01.19-нд нийтлэгдсэн

Шадар сайд Баян-Уул суманд ажиллав

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх өнөөдөр /2017.01.19/ Дорнод аймагт ажиллаж байна. Өчигдөр тус аймгийн Баян-Уул суманд ажилласан аж. Баян-Уул сумын хувьд зургаан багийн 1490 өрхөд 4580 хүн ам амьдардаг. Тэднээс 481 нь малчин өрх. Сумын хэмжээнд 91831 толгой мал өвөлжиж байгаа.

Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш тус суманд 21 удаагийн цас орж, тал газраа цасны зузаан 30 гаруй см –т хүрсэн. Цас хатуурч зузаарсны улмаас 90 орчим хувьд нь өвөлжилт хүндэрсэн байна. Шадар сайд тус суманд ажиллах үеэрээ 1000 боодол өвс, 240 шуудай тэжээл, эм био бэлдмэл, шаардлагатай бараа материалыг хуваарилж, хүлээлгэн өгчээ.

Мөн аймаг, сумын удирдлагуудад хандаж, Засгийн газраас олгож буй мөнгө, эд материалын зарцуулалтад хяналт тавих, хүн амын эрүүл мэндэд онцгой анхаарал тавих, аймаг орон нутгийн төсөв хүрэлцэхгүй тохиолдолд Улсын онцгой комисст хандан тусламж хүсэхийг үүрэг болгосон байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж