Токио хотноо болж буй нэгдүгээр сарын тэмцээн өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ. Өнөөдрийн барилдаанд ёкозүна Какүрюү М.Ананд дэвжээнд гарсангүй. Аваргын хүзүүний гэмтэл сэдэрснээс 11 дэх өдрийн барилдааныг өнжиж, цааш үргэлжлүүлэх боломжгүй болсноор озэки Котошёогикү дөрөв дэх даваагаа авлаа.
Какүрюү М.Ананд өнөөдрийг хүртэл таван даваа, зургаан унаатай башёг үргэлжлүүлж байсан юм. Ийнхүү нэгдүгээр сарын тэмцээнийг Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нарын аваргууд бэртлийн улмаас орхилоо. Одоо башё өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдсэн.
Башёг озэки Кисэносато 10 даваатай ганцаараа тэргүүлсэн хэвээр байгаа бол их аварга Хакүхо М.Даваажаргал, маэгашира-10 Таканойва А.Баасандорж, Сококура нарын бөхчүүд 9 даваа, 2 унаатай удаалж байна.
Ч.БОЛОР