Ирэх сарын нэгнээс нийслэлд усны тооллого эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Ирэх сарын нэгнээс нийслэлд усны тооллого эхэлнэ

Монгол Улсын хэмжээнд дөрвөн жилд нэг удаа усны тооллогын ажлыг зохион байгуулдаг. Энэ удаагийн тооллогод орон нутагт 57 ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар аймгуудад хийх тооллого үндсэндээ дуусаад байгаа аж. Тооллогын явцын талаар Усны газрын дэд дарга З.Батбаяраас тодруулахад “Аймаг орон нутагт хийх тооллогын ажил ерөнхийдөө дууссан гэж хэлж болно. Харин ирэх сарын нэгнээс нийслэл орчимд усны тооллогын ажлыг үргэлжлүүлнэ. Тооллого хийнэ гэдэг амаргүй. Учир нь, тасарсан гол горхи, нөгөө сумынхаа нутагт урсаж байх жишээтэй. Энэ мэтээр учир шалтгааныг тогтоох маш олон ажил давхар хийж байгаа. Орон нутгийн тайланг аймаг, сумдаар нь салгах гээд задаргааны ажил их. Тооллогын нэгдсэн дүн есдүгээр сараас гарах байх” гэв.

Д.Долгорсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж