”Үндэсний лиг” Архангай, Баянхонгорт үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2017.01.19-нд нийтлэгдсэн

”Үндэсний лиг” Архангай, Баянхонгорт үргэлжилнэ

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний плей-оффын тоглолтууд өнгөрөгч долоо хоногт эхэлсэн. Хоёр дахь удаагийн "Үндэсний лиг"-ийн плей-оффт 12 баг өрсөлдсөнөөс найм нь цааш өрсөлдөх эрхийг авсан юм. Ингээд плей-оффын эхний тоглолтыг Зүүн бүсийн “Эрдэнэт хот Икон”, “Өвөрхангай Хас Хэлхээ” эхлүүлсэн. Тэгвэл удаах тоглолт Баруун бүсийн “Баянхонгор мазаалай”, “Архангай Алтайн Дорнод дайчид” багуудын хооронд болохоор болжээ. Хоёр багийн эхний тоглолт нэгдүгээр сарын 20-ны өдөр Архангайд, хоёр дахь тоглолт 22-д Баянхонгор аймагт тус тус болно.

21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээний плей-оффын тоглолтыг орон нутагт зохион байгуулж байгаа нь сагсан бөмбөгийн спортын хөгжлийг шинэ түвшинд гаргасан үйл явдал болоод байна.

Ингээд “Үндэсний лиг”-ийн плей-оффын явцын мэдээллээс хүргэе.

ПЛЕЙ-ОФФ: /Түрүүлж гурав хожсон нь хагас шигшээд өрсөлдөх эрхийг авна/

  • "Эрдэнэт хот Икон” –  “Өвөрхангай Хас Хэлхээ” 2:0 /104:99, 92:88/
  • “Баянхонгор мазаалай” – “Архангай Алтайн Дорнод дайчид”

Орхон аймгийн багийн хувьд нэг л хожил хэрэгтэй бол Өвөрхангайд цааш өрсөлдөх эрхийг авахын тулд дараалсан гурван хожил хэрэгтэй боллоо.

ПЛЕЙ-ОФФТ ДАРААХ БАГУУД ГАРСАН:

БАРУУН БҮС:

  • "Архангай Алтайн Дорнод дайчид” /8 хожил, 3 хожигдол/
  • “Ховд Алтайн аргайль” /7 хожил, 4 хожигдол/
  • “Хөвсгөл нэг үе” /6 хожил, 5 хожигдол/
  • "Баянхонгор мазаалай” /5 хожил, 6 хожигдол/

ЗҮҮН БҮС:

  • “Эрдэнэт хот Икон” /11 хожил/
  • “Сүхбаатар Альянс Тех” /7 хожил, 4 хожигдол/
  • Дундговь /6 хожил, 5 хожигдол/
  • Өвөрхангай /3 хожил, 8 хожигдол/ тус тус шалгарч плей-оффт тоглох эрхийг авсан юм.

Эндээс Зүүн бүсээс “Эрдэнэт хот Икон",  "Өвөрхангай Хас Хэлхээ" эхний тоглолтоо хийсэн. Орон нутагт болсон плей-оффын тоглолтоос “Эрдэнэт хот Икон" хоёр хожлыг авсан бөгөөд тэдэнд хагас шигшээд үлдэхэд ганцхан хожил үлдлээ. Харин "Өвөрхангай Хас Хэлхээ" хожигдох эрхгүй болсон бөгөөд тэд цааш өрсөлдөхийн тулд дараалсан гурван хожлыг авах хатуухан болзолтой болоод байна.

Харин плей-оффын удаах тоглолтыг Баруун бүсийн “Баянхонгор мазаалай”, “Архангай Алтайн Дорнод дайчид” хийнэ. Хоёр багийн тоглолт нэгдүгээр сарын 20-д Архангай, 22-д Баянхонгор аймагт тус тус болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж