Мөн Хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид солилцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Энэтхэг улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсаас Энэтхэгт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд В.Энхболд, Энэтхэгийн Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга Санжай Сингх нар гарын үсэг зурав.
Монгол Улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Энэтхэгийн Төлөвлөгөөний комисс хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Энэтхэгийн Төлөвлөгөөний комиссын нарийн бичгийн дарга Судха Пиллай нар гарын үсэг зурлаа.
Ингэснээр Монгол, Энэтхэгийн хоёр тал батлан хамгаалах, хөгжил дэвшлийн чиглэлийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, сэтгүүлчдээ харилцан солилцож улс орноо таниулж байхаар боллоо.